Хонконгийн орон сууцны хороолол шатсан хэрэгтэй холбогдуулж гурван эрэгтэйг баривчилжээ

Хонконгийн орон сууцны хороолол шатсан хэрэгтэй холбогдуулж гурван эрэгтэйг баривчилжээ

Хонконгийн хойд хэсэгт байрлах өндөр орон сууцны Wang Fuk Court хороололд гарсан томоохон гал түймрийн улмаас хамгийн сүүлийн мэдээллээр 44 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон хэвээр байна гэж Онцгой байдлын албаныхан мэдээлжээ.

Гал түймэр нь найман цамхгийн долоог нь хамарч, гал унтраах ажил одоо ч үргэлжилж буй бөгөөд 700 гаруй аврагч, гал сөнөөгчид оролцон ажиллаж байгаа ажээ. Тэгвэл Хонконгийн цагдаа нар энэ хэрэгтэй холбоотойгоор гурван эрэгтэйг болгоомжгүй ажиллагаанаас үүдсэн хүн амины хэрэгт сэжиглэн баривчилжээ. Харин тэдний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хонконгийн эрх баригчид ойрын үед хийх хэвлэлийн бага хурлаар танилцуулна гэдгээ мэдэгдсэн байна. 

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч түймэр гарах үед тус хороололд засварын ажил хийгдэж байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Олон мянган айлтай тус томоохон орон сууцны цогцолборын ихэнх хэсэг галд өртөж, балгас болсон байна. 

Эх сурвалж: BBC