Германд амьдардаг "Пумукель" нэртэй азарга 52.6 сантиметрийн өндрөөрөө одоо амьд байгаа адуунуудаас хамгийн намхан хэмээн Гиннест бүртгэгджээ.
"Пумукель" хэмээх нэртэй морь нь 2020 онд төрсөн бөгөөд ердөө таван сартай байхдаа 47 сантиметр өндөртэй байсан аж. Хэдийгээр энэхүү морь онцгой жижиг биетэй төрсөн ч эзнийх нь хэлснээр тусгайлан жижигрүүлэх зорилгоор үржил селекц хийгээгүй, харин энэ нь “байгалийн сонин зүйлийн нэг” гэнэ. Дэлхийн хамгийн намхан амьд адууны рекордыг шинэчилсэн "Пумукель" өдгөө олны анхаарлыг татсан, ховор төрлийн бяцхан амьтан болжээ.



