Сингапурт болсон "Wicked 2" киноны нээлтийн үеэр дуучин Ариана Гранде руу дайрсан Австрали эрийг тус улсаас албадан гаргаж, дахин нэвтрэх эрхийг нь хаасан талаар Сингапурын Цагаачлал, хил хамгаалах газрыг иш татан мэдээлжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Дуучин Ариана Гранде руу дайрсан Австрали эрийг Сингапурт дахин нэвтрэхийг хоригложээ
— iSee.mn (@iSee_MN) November 27, 2025
УНШИХ: https://t.co/y2xmEolZuv pic.twitter.com/Xb10DEU7I6
"Wicked 2" киноны нээлтийн арга хэмжээ энэ сарын 13-ны өдөр болсон бөгөөд энэ үеэр киноны жүжигчид улаан хивсний ёслолоор алхаж байх үеэр нь Жонсон Вэн хэмээх Австрали иргэн хамгаалалтын хайсыг давж, Ариана Гранде руу гүйн очиж тэвэрч аваад, үсэрч эхэлсэн байна. Харин түүнийг дагалдан явсан жүжигчин Синтия Эриво шуурхай зогсоож, хамгаалалтын ажилтнуудад хүлээлгэн өгчээ. Тэгвэл тус хэрэг явдлын дараа Австрали эрийг баривчилж, олон нийтийн дэг журам зөрчсөн хэмээн буруутган ес хоногийн хорих ял оноосон байна. Ингээд түүнийг ялаа эдэлсний дараа Сингапурын эрх баригчид түүнийг эх оронд нь албадан буцааж, дахин улс оронд нь нэвтрэхийг хоригложээ.