П.Наранбаяр: Томуугийн дэгдэлт буурахгүй бол нийслэлийн сургуулиудын 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ

П.Наранбаяр: Томуугийн дэгдэлт буурахгүй бол нийслэлийн сургуулиудын 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ

Ханиад, томууны дэгдэлттэй байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас сурагчдын сургуулийн амралтыг наашлуулах саналыг Боловсролын яаманд хүргүүлээд байгаа. Тэгвэл үүнтэй холбоотой асуудлыг Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Аливаа ханиад томууны улирлыг тооцож, улирлын бүтцийг хийсэн. Анзаарсан бол өнгөрсөн жил бүтцийнхээ дагуу хичээллээд ямар нэгэн байдлаар цахим шилжилт хийлгүйгээр танхимдаа хичээллэж дуусгасан. Энэ хүрээнд бид энэ жил ч хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэх ёстой гэж харж байгаа. Хоёрдугаарт, улирлынхаа бүтцийг өөрчлөхгүй. Учир нь бид арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс нэгдүгээр сарын 26-н хүртэл бага сургууль амарч байгаа. 41 хоног. Маш урт хугацаа. Мөн идэр ёсийн хүйтнийг давах, агаарын бохирдол туйлдаа хүрдэг үеийг тооцох, арванхоёдугаар сарын 15-н буюу ханиад, томууны тархалтын хамгийн оргил үеэс эхлэн амрадаг. Ийм тооцоолол хийсэн байгаа үед хичээлийг 14 хоног наашлуулна гэдэг бол хэцүү. Зарим нэг ангийг, зарим байршилд цахимд шилжүүлэх зохицуулалтыг хийнэ” гэлээ.  

ШУУД ҮЗЭХ: