"Хөлбөмбөгийн од Сон Хын Мин жирэмсэн болгосон" хэмээн шантаажилж 205 мянган ам.доллар нэхсэн эмэгтэйг шүүх хурал БНСУ-д болжээ

"Хөлбөмбөгийн од Сон Хын Мин жирэмсэн болгосон" хэмээн шантаажилж 205 мянган ам.доллар нэхсэн эмэгтэйг шүүх хурал БНСУ-д болжээ

БНСУ-ын хөлбөмбөгийн од Сон Хын Мин өөрийг нь жирэмсэн болгосон хэмээн сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэгт буруутгагдаж байгаа эмэгтэйн шүүх хуралд өчигдөр /2025.11.19/ гэрчээр оролцжээ.

Тодруулбал, Өмнөд солонгосын хууль хяналтын байгууллагын мэдээллээр 20 гаруй настай Ян овогтой эмэгтэйн шантааж хийхийг завдсан хэргийн шүүх хурал Сөүл хотын Төв тойргийн шүүхэд болж, Сон Хын Мин хаалттай хуралд орж мэдүүлэг өгсөн байна.

Ян овогтой эмэгтэй нь өнгөрсөн оны зургадугаар сард Сон Хын Минд ургийн хэт авианы зураг илгээн, “чиний хүүхдээр жирэмсэн болсон” хэмээн мэдэгдэж, үүнийгээ олон нийтэд болон хэвлэлд задлана гэж сүрдүүлэх замаар түүнээс 300 сая вон буюу 205 мянган ам.долларыг шантаажилж авсан хэрэгт буруутгагдсан юм. Мөрдөн шалгалтаар Ян овогтой эмэгтэй нь анх өөр нэг эрэгтэйг ийм аргаар шантаажлахыг оролдсон ч тэр хүн нь огт хариу өгөөгүй тул дараа нь хөлбөмбөгийн од Сон Хын Минг онилсон нь тогтоогджээ.

Мөн энэ оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд Ян нь тухайн үеийн найз залуу Ён овогтой эрэгтэйгийн хамтаар дахин 70 сая воныг Сон Хын Миноос нэхэн авахыг завдсан гэж прокурорын байгууллагаас мэдэгдсэн байна. Тэд жирэмслэлт болон дараагийн үр хөндөлтийн “нууцыг” Сон Хын Мины гэр бүл болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэлнэ хэмээн сүрдүүлж, нэмэлт мөнгө салгахыг оролджээ. Тэгвэл БНСУ-ын шүүхээс хэргийн нарийн ширийн болон хувь хүмүүсийн нэр төрийн асуудлыг харгалзан үзэж, хурлыг хаалттай явуулсан бөгөөд Сон Хын Мин гэрчийн хувьд мэдүүлэг өгөөд буцсан байна. 

Эх сурвалж: Yonhap