"TMK Energy" компани 100 хувь эзэмшдэг нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслийн хийн олборлолт нь өдрийн дээд дүнгээ шинэчлэн тогтоосон байна.
Энэ сард хийн олборлолт нь өдөрт 480 куб.метр дунджилсан нь өнгөрсөн сартай харьцуулахад 21 хувиар өндөр үзүүлэлт байна. Мөн "TMK Energy" компани 2026 онд арилжааны түвшинд хий олборлож эхлэх талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Дугал Фергусон "Bloomberg" телевиз өгсөн ярилцлагадаа дурдсан байна.