Олон нийтийн сүлжээнд авто бензин дахин хомстож, урт дараалал үүсэж байгаа талаарх зураг, бичлэг гарах болсон. Тус мэдээллийн дагуу зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд дугаарлалт ихтэй цөөн цэгүүдэд очиж, шууд дамжуулалт, мэдээлэл бэлтгэх нь тус бус ус болж байна.
Учир нь иргэд тус мэдээлэлтэй холбоотойгоор иргэд нөөцөө шавхаж эхэллээ. Угтаа бол манай улсын нэг өдрийн дундаж хэрэглээ 2300 орчим тонн байдаг. Үүний 1200 орчим нь Улаанбаатар хотод хэрэглэдэг. Харин энэ хэрэглээ хэвийн байгаа болоод илүү дүнтэйгээр татан авалт хийж байгаа ч нөөцөө шавхах үзэгдэл арилахгүй байгааг холбогдох байгууллагууд учирлаж буй. Тухайлбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун ханган нийлүүлэлт болон шатахууны хомсдолын талаар холбоотой асуудлаар өчигдөр /2025.11.18/ албан мэдээлэл хийсэн.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Шатахууны хангамж сайжирч байгаа. Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна. Шатахууныг цаг алдалгүй түгээж, өмнө нь үүссэн хомсдолыг арилгах зорилгоор Тээврийн Цагдаагийн албатай хамтарч аюултай ачааг өдрийн цагаар тээвэрлэж байгаа" гэсэн юм.