Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж АНУ-д нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгджээ

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж АНУ-д нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мягмар гараг /2025.11.18/-т Цагаан ордонд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманыг хүлээн авч уулзжээ.

Тэдний уулзалтаас хэвлэлд нээлттэй хэсэгт хунтайж Мохаммед Саудын Араб АНУ-д хийх ирээдүйн хөрөнгө оруулалтаа нэг их наяд ам.долларт хүргэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Энэ нь өмнө тохиролцсон 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын амлалтыг үлэмж нэмэгдүүлж буй явдал аж. Уг хөрөнгө оруулалтын амлалтад хариуд Саудын Араб АНУ-тай батлан хамгаалахын шинэ хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, мөн орчин үеийн F-35 сөнөөгч онгоцыг худалдан авах зөвшөөрөл хүсээд байгаа юм. Уулзалтын үеэр талууд стратегийн түншлэлээ бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Эх сурвалж: BBC