Венесуэлийн дарайнгуйлагч Николас Мадурод үзүүлж буй АНУ-ын дарамт эрс нэмэгдэж байгаа энэ үед Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны төлөөлөлтэй шууд уулзахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Учир нь АНУ-ын тал Венесуэлийн Н.Мадурог хар тамхины картел толгойлдог хэмээн буруутгаж, түүний мэдээллийг өгсөн хүнд 50 сая долларын шагнал өгнө гэдгээ мэдэгдэж, улмаар “өмнөд жад” нэртэй эсрэг хар тамхины ажиллагааг эхлүүлж, Карибын тэнгис орчим дахь сэжигтэй завь руу цохилт өгч эхэлсэн бөгөөд үүний улмаас 80 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.
Мөн АНУ-ын эрх баригчид Венесуэлийн Н.Мадуро тэргүүтэй "хар тамхины картел"-ийг террорист байгууллагын жагсаалтад оруулахаа зарлахаар зэхэж байгаа нь Н.Мадурод эцсийн анхааруулга гэж шинжээчид үзэж байгаа юм. Ингэснээр Венесуэлийн нутаг дэвсгэрт цохилт өгөх АНУ цэргийн ажиллагааг өргөжүүлэх үндэслэл болох магадлалтай ажээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Венесуэлд рүү цэрэг илгээхээс татгалзахгүй гэж мэдэгдсэн ч, Н.Мадуротой шууд яриа хэлэлцээ хийх боломж нээлттэй байгааг хэлсэн байна. Тэгвэл Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо цэргийнхнийг Н.Мадурогийн эсрэг эргэлт хийхийг уриалж, улс орноо шинэ эрин үе рүү хөтлөх “эрхийн тунхаг”-аа нийтэлжээ.
Эх сурвалж: BBC