ВИДЕО: Аргентины хоёр дээрэмчний халдлага өртсөн эмэгтэй жуулчин нэгийг нь барьсан бичлэг шуугиан дэгдээв

ВИДЕО: Аргентины хоёр дээрэмчний халдлага өртсөн эмэгтэй жуулчин нэгийг нь барьсан бичлэг шуугиан дэгдээв

Аргентины нийслэл Палермо дүүрэгт нэгэн жуулчин гар утасыг нь булаан авахыг оролдсон хоёр дээрэмчний нэгийг газар унаган барьж авсан нь ойролцоох хяналтын камер бүрэн бичигдсэн байна.

ВИДЕО:

Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн хоёр этгээд мотоцикльтой байсан бөгөөд эмэгтэйг газарт унагааж, гар утсыг нь булаахыг оролдсон ч тэдний нэгийг барьж аван, тусламж иртэл хөдөлгөөнгүй барьж чаджээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар дээрэмчнийг газар дээр нь баривчилсан бөгөөд мотоцикльтэй зугтсан хоёр дахь этгээдийг дараа нь гэрт нь нэгжлэг хийж, саатуулсан байна. Түүний гэрээс арван орчим хулгайн гар утас олджээ гэж La Nación мэдээлжээ. Харин 33 настай эмэгтэй жуулчин хүчирхийллийн үеэр толгойгоороо унаж, тархи доргилттой тул эмнэлэгт хүргэгджээ.