Швейцарын төлөөлөгчдөөс Д.Трампт "тусгай захиалгат Rolex ширээний цаг, 130 мянган ам.долларын алтан гулдмай"-г бэлэглэжээ

Швейцарын төлөөлөгчдөөс Д.Трампт "тусгай захиалгат Rolex ширээний цаг, 130 мянган ам.долларын алтан гулдмай"-г бэлэглэжээ

Швейцарын томоохон компаниудын удирдлагуудаас бүрдсэн тусгай төлөөлөгчид энэ сарын 4 /2025.11.04/-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахдаа “хаанд зохих бэлэг” хэмээн тодорхойлсон үнэт зүйлс гардуулсан талаар Axios Цагаан ордны эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.

Тэд Д.Трампт тусгай захиалгат Rolex ширээний цаг болон 130 мянган ам.долларын үнэтэй, нэг килограмм жинтэй алтны гулдмай бэлэглэсэн бөгөөд гулдмай дээрх 45, 47 гэсэн тэмдэглэгээ нь Д.Трампын 45 дахь ерөнхийлөгчийн хувиар ажилласан болон дахин сонгогдсон 47 дахь ерөнхийлөгчийг бэлгэдсэн байна. 

Эх сурвалжуудын мэдээлснээр, Д.Трамп эдгээр бэлгийг Ерөнхийлөгчийн номын сангийн нэр дээр хүлээн авсан тул хууль зөрчөөгүйд тооцогджээ.

Уулзалтын үеэр Швейцарын компаниуд АНУ-д хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, мөн хоёр улсын хоорондын худалдааны зарим саадыг бууруулах талаар тохиролцсон байна. Төлөөлөгчдийн айлчлалаас хэдхэн хоногийн дараа АНУ Швейцарын зарим бараанд ногдуулж байсан 39 хувийн тарифыг 15 хувь болгон бууруулсан талаар Axios дурдсан бөгөөд Цагаан ордны нэг албан тушаалтан “Д.Трамп бол бизнесийн хүн, бизнесийн удирдагчидтай хэлэлцээр хийх дуртай” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: BBC