ҮСХ: Экспорт энэ оны 10 сард 12.2 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурлаа

ҮСХ: Экспорт энэ оны 10 сард 12.2 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурлаа

Нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хороонд танилцууллаа.

Экспорт 2025 оны эхний 10 сард 12.2 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурлаа.  Харин импорт 2025 оны эхний 10 сард 9.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар буурсан байна.

2025 оны 9 сард урсгал данс 1,6 тэрбум ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарч, төлбөрийн тэнцэл 53.2 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2025 оны 10 дугаар сард 3591.80 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 199.8 төгрөгөөр суларсан байна. Өмнөх сараас  2 төгрөгөөр чангарчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 10 сард 25.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурсан байна.

2025 оны эхний 9 сард үйлчилгээний худалдаанаас 1.5 тэрбум ам.долларын орлого олж, 3.6 тэрбум ам.долларын зарлага гаргасан байна.

Нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр өссөн байна 2025 оны эхний 9 сард урсгал данс 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарч, төлбөрийн тэнцэл 53.2 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 43.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.3 (23.5%) их наяд төгрөгөөр өссөн байна.Бүх төрлийн тээврийн орлого 2025 оны эхний 9 сард 7.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 906.3 (10.3%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 оны эхний 9 сард 8.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.9 хувиар өссөн байна.Байр сууцаар хангах салбарын орлого өмнөх оны мөн үеэс 22.3 хувиар, нийтийн хоолны салбарын орлого 11.0 хувиар өслөө.

ДНБ-ий 5.9 хувийн өсөлтийн 7.2 нэгж хувь нь эцсийн хэрэглээнд, -2.6 нэгж хувь нь хөрөнгийн нийт хуримтлалд, 1.3 нэгж хувь нь цэвэр экспортод ногдож байна. Бараа, үйлчилгээний цэвэр экспорт (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны эхний 9 сард 9.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Бараа, үйлчилгээний экспорт 15.9 их наяд төгрөг, бараа, үйлчилгээний импорт 25.0 их наяд төгрөг байна.