Өнөөдөр Москвад эхэлж буй ШХАБ-ын хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна

Өнөөдөр Москвад эхэлж буй ШХАБ-ын хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор явжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус хурал энэ жил ОХУ-ын Москва хотноо энэ сарын 17-18-ны хооронд болох юм.

ШХАБ-ын гишүүн 10 орноос гадна ажиглагч улс орнуудын Засгийн газрын тэргүүнүүд тус хуралд оролцдог. Манай улс ШХАБ-т ажиглагч улсын статустай байдаг. Уулзалтаар үндсэндээ ШХАБ-ын эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн хөгжлийн хамтын ажиллагааг хэлэлцдэг.

Үүнд:

-Гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааг хэлэлцэх.

-Хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтцийн төслүүд, санхүүгийн хамтын ажиллагаа, соёл, хүмүүнлэгийн хөтөлбөрүүд-ийг авч хэлэлцэх.

-ШХАБ-ын төсөв болон хөтөлбөрүүдийг батлах.

-Төрийн тэргүүн нарын түвшний шийдвэрүүдийг хэрэгжүүлэх гэх мэт асуудлыг хэлэлцэх юм байна.