Монголын үндэсний бөхийн холбоо “Бридж Корпорац” Үндэсний Их Баяр Наадмын долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлан урамшуулах уламжлалт санамж бичгээ байгууллаа.
Уг санамж бичигт “Бридж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав нар гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа. “Бридж Корпорац” нь 2020 оноос эхлэн энэхүү шагналыг гардуулж ирсэн уламжлалтай билээ.
Тэгвэл тус “Заан Жимни”-гийн эздээр:
- 2020 онд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч
- 2022 онд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл
- 2023 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон
- 2024 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр
- 2025 онд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай нар тус тус шалгараад байна.
