Цас орж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1-р багийн нутаг Цэнгэл нуурт мөс хангалттай хөлдөөгүй үед зорчиж байсан 2 жижиг тэрэг, 1 ачааны машин мөсөнд цөмөрч орсон осол бүртгэгджээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газраас гурван машин, 16 алба хаагч, Сумын Онцгой комиссын 6 албан хаагч орон нутгийн иргэдтэй хамтран шуурхай ажилласан байна. Ачааны машиныг татан гаргасан бөгөөд мөс нимгэн хэвээр байгаа тул хоёр жижиг автомашиныг мөс бүрэн зузаарсны дараа гаргахаар болжээ. Иймд эрсдэлээс урьдчилан сэргийлж, баталгаатай замаар зорчихыг албанийнхан анхааруулж байна.