Ховд аймгийн Мөст сумын Давст баг чоно авлах уралдаан зарласан бөгөөд тус бүрийг 300 мянган төгрөгөөр урамшуулна

Ховд аймгийн Мөст сумын Давст баг чоно авлах уралдаан зарласан бөгөөд тус бүрийг 300 мянган төгрөгөөр урамшуулна

Ховд аймгийн Мөст сумын Давст багийн нутаг дэвсгэрт чонын ав зохион байгуулах болзолт уралдааныг зохион байгуулж байна. 

Тодруулбал, тус болзолт уралдааныг 2025.11.13-2025.12.01 хүртэл хугацаанд зарлажээ. Улмаар тус багийн нутаг дэвсгэрээс агнасан чоно тус бүрийг 300 мянган төгрөгөөр урамшуулах юм. Энэхүү санаачилгыг тус нутгийн иргэд сайшааж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тус бүс нутагт саарал чонын мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөлөл эрс нэмэгдээд байгаа аж.