Замын хажуу руу суудлын автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан осол гарчээ

Замын хажуу руу суудлын автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан осол гарчээ

Дорноговь аймаг, Сайншанд сум 6 дугаар баг автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн /2025.11.16/ 23:47 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Prius-30” загварын суудлын автомашинд иргэн Б /63 настай, эрэгтэй/, Ч /33 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ