ТЦА: Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн энэ өдрүүдэд орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна

ТЦА: Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн энэ өдрүүдэд орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр /2025.11.14/ Завхан, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Орхоны нутгаар цасан шуурга шуурна.

Мөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Иймд жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед аль болох орон нутгийн замд зорчихгүй байх, замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ТЦА-наас анхааруулж байна