Баянхонгор аймгийн бөхийн Тэргүүн богд дэвжээний арга хэмжээ өчигдөр /2025.11.14/ болж өнгөрлөө. Энэ үеэр Монгол Улсын арслан Э.Батмагнайн зодог шуудгийг дуудлага худалдаанд оруулсан байна.
Дуудлага худалдааны анхны үнэ 1 сая төгрөг байсан бөгөөд хамгийн өндөр буюу 69 сая төгрөгийг нутгийн иргэн Д.Мөнх-Эрдэнэ хэлсэн байна. Улмаар Баянхонгор аймгийн Байдраг сумын харьяат Б.Бат-Очир 70 сая төгрөгөөр худалдан авчээ.
Тэрээр “Энэ сайхан хөлс хүч, хөдөлмөр, энерги шингэсэн зодог шуудгийг гэртээ залахыг хүссэн юм. Ганц хүсэл бол гэртээ л аваачихыг хүссэн” гэжээ.
ВИДЕО: