ВИДЕО: Дуурайшгүй түүхтэй 137 каратын домогт “Флорентин” алмааз Канадын банкны сейфээс олджээ

ВИДЕО: Дуурайшгүй түүхтэй 137 каратын домогт “Флорентин” алмааз Канадын банкны сейфээс олджээ

Дуурайшгүй түүхтэй, цайвар-шар өнгийн 137 каратын домогт “Флорентин” алмааз Канадын Квебек муж дахь банкны сейфээс олдож, нэгэн зууны турш хадгалагдсан нууц эцэст нь ил болсон байна. Учир нь Европын Медици болон Хабсбургийн угсааны өмч байсан энэхүү үнэт эрдэнэ 1919 онд Австри-Унгарын эзэнт гүрэн задран унасны дараа алдагдсан хэмээн тооцогдож ирсэн аж. 

ВИДЕО: 

Шинээр ил болсон баримтуудаар, Австрийн сүүлчийн эзэн хаан Карл I-ийн эхнэр, Бурбон-Пармын Зита хатан хаан Дэлхийн II дайны үеэр нацист дэглэмээс зугтахдаа алмаазыг нууцаар Канад руу авчирсан нь батлагджээ. Тэрээр энэхүү нандин эрдэнээ ердөө хоёр хүүдээ л итгэж хэлэн, нөхрийнх нь нас барсны дараах нэг зууны дараа сейфийг онгойлгохыг захижээ. Хааны угсааны үр хүүхдүүд тэрхүү зааврыг даган, хэвлэлийнхний нүдэн дээр сейфийг нээхэд “Флорентин алмааз” ямар ч гэмтэлгүй, төгс хадгалагдсан байдалтай байжээ. 

“Флорентин алмааз” нь Европын хамгийн нууцлаг, домогт үнэт эрдэнийн нэг гэдэг. Домог ёсоор энэхүү чулууг Энэтхэгээс португал худалдаачид авчирч, Бургундийн гүн Шарль Зоригтод зориулан зассан гэдэг. Үүний дараа алмааз Медици удмын эзэмшилд очиж, улмаар Хабсбургуудын хааны үнэт зүйлст багтаж, эзэнт гүрний сүр хүчний бэлгэдэл болон мандсан түүхтэй ажээ.