Х.Ганхуяг, Т.Аубакир нарыг Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд гомдол гаргажээ

Х.Ганхуяг, Т.Аубакир нарыг Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд гомдол гаргажээ

Улстөр судлаач Ч.Өлзийсайхан Шадар сайд Х.Ганхуяг, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарыг Үндсэн хуулийг цэцэд өгчээ. Тодруулбал, энэ сарын 05-ны өдөр /2025.11.05/ Төсвийн байнгын хорооны хурлын үеэд тэднийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тэр өдөр Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийн өмнөөс Засгийн газрын гишүүн Т.Аубакир Байнгын хороо удирдаж, санал өгсөн, мөн хуралдаанд ирээгүй гишүүдийн кнопыг ч дарсан үйлдэл гаргасан байна. 

Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдолд, 

Нэг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.9-т “Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэ эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно” гэсэн заалт бий. Парламентын шийдвэр гаргалтын суурь зарчим, төлөөллийн ардчиллын эсрэг гэмт үйлдэл хийсэн байж болзошгүй.

Хоёр. Т.Аубакир нь төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн этгээд буюу өөрийнх нь өргөн барьсан хуулийн төсөл. Хуралдааныг өөрөө даргалж, бүр цаашлаад бусдын өмнөөс санал өгсөн нь ёс зүйн болон Үндсэн хуулийн ноцтой зөрчилд хүргэж болзошгүй гэх агуулгыг дурджээ.