Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн “FIBA 3x3 Vienna Women's Series” тэмцээн Австрийн Вена хотод боллоо.
Дэлхийн 12 орны шилдэг 12 баг оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Амазонс” өрсөлдөж хоёрдугаар байр эзлэв. О.Хулан, Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Труонг Тао нарын бүрэлдэхүүнтэй оролцжээ.