Аймгийн 5 жилийн үндсэн чиглэл болон 2026 оны төсвийн төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлгийг эрүүл мэндийн салбарынхантай зохион байгууллаа

Аймгийн 5 жилийн үндсэн чиглэл болон 2026 оны төсвийн төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлгийг эрүүл мэндийн салбарынхантай зохион байгууллаа

Дундговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл болон 2026 оны төсвийн төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлгийг аймгийн эрүүл мэндийн салбарынхантай танхим болон цахимаар зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ШИНЭ ДУНДГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН 2025 оны ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН”, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр “Аймгийн 2026 оны төсвийн төсөл”, ЗДТГ-ын дарга Б.Лхагвабаатар “Дундговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийн төсвийн танилцуулга” зэрэг мэдээллийг танилцуулсан бөгөөд Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Жаргал, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр эмч нар эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ, эвдрэл гэмтэл, дэд бүтцийн асуудлууд болох эмнэлгийн ажилчдын орон сууц, нэгдсэн эмнэлгийн гадна тохижилт, байгууллагын компьютерийн хангамж, хүний нөөцийн хүрэлцээ, эмнэлгийн унаа, техникийн нөхцөл зэрэг олон талын асуудлыг хөндөж хэлэлцлээ. Ийнхүү ирэх оны төсвийн төсөлд тусгах санал, санаачилгуудыг хүлээн авлаа.