Венесуэлийн хар тамхины наймааны эсрэг ажиллагаа явуулахаар АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Карибын тэнгист нэвтэрчээ

Венесуэлийн хар тамхины наймааны эсрэг ажиллагаа явуулахаар АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Карибын тэнгист нэвтэрчээ

АНУ-ын шинэ үеийн “USS Gerald R.Ford” хөлөг онгоцоор тэргүүлсэн нисэх онгоц тээгч цохилтын бүлэг Карибын тэнгист нэвтэрчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү шилжилтийг “Венесуэлийн хар тамхины наймааны эсрэг кампанит ажлын нэг хэсэг” гэжээ. Д.Трамп “АНУ Венесуэлийн нутаг дэвсгэр дотор цохилт өгөх төлөвлөгөөгүй” гэж мэдэгдсэн ч шинжээчид уг үйлдлийг бүс нутгийн дарамтыг нэмэгдүүлэх зорилготой геополитикийн алхам гэж үзэж байна.

Энэ үйл явдалтай зэрэгцэн Их Британи болон Колумби улсууд Карибын бүсийн талаарх тагнуулын мэдээллийг АНУ-д цаашид өгөхгүй гэж зарласан байна. Учир нь АНУ тэдний мэдээлэлд үндэслэн “хар тамхи тээвэрлэж байна” хэмээн сэжиглэгдсэн хөлөг онгоцуудад цохилт өгөх зорилгоор ашиглаж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. Тодруулбал, Колумбийн Ерөнхийлөгч “АНУ хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлэх юм бол мэдээлэл солилцохыг бүрэн зогсооно” гэж мэдэгдсэн бол Лондон ч мөн адил байр суурь илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC