Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа хөгжлийн банк 35 жил ой дээрээ Үндсэний дээд лигийн сагсан бөмбөгийн “Эс Жи Эйпс” багийг ивээн тэтггэж, хамтран ажиллахаар болжээ.
ХХБ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаад багийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж, залуу үеийнхний хүсэл тэмүүллийг урамшуулж, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор “Эс Жи Эйпс” багийн ивээн тэтгэгчээр ажиллах болжээ. Монголын үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг “Эс Жи Эйпс” үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтмол амжилт үзүүлж, спорт сонирхогчдын хамгийн хайртай багуудын нэг болсон билээ. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа нь Монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг төрүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд урам зориг өгөх чухал алхам гэдгийг талууд онцолж байна.