Ням гарагт болох аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдааны үеэр нэг азтанд хурдан даага, гурван азтанд нэг сая төгрөг өгнө

Ням гарагт болох аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдааны үеэр нэг азтанд хурдан даага, гурван азтанд нэг сая төгрөг өгнө

"Эрдэнэт хүлэг" морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойд зоруилсан Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан 2025 оны 11-р сарын 16-ны ням гарагт, 11:00 цагт Монголын бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Энэ үеэр үзэгчдийн дундаас азтай үзэгч шалгаруулж, шагнал гардуулах ажээ. Тухайлбал, нэг азтанд хурдан даага, гурван азтанд нэг сая төгрөг, долоон азтанд 500 мянган төгрөг гардуулах юм байна.