Өнөөдөр /2025.11.12/ зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 15-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн байна. Энэ долоо хоногийн Бямба, Няам гараг буюу энэ сарын 15, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.