Сүхбаатарын талбайд суулт хийж хоносон эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын төлөөлөлтэй ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн уулзжээ

Сүхбаатарын талбайд суулт хийж хоносон эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын төлөөлөлтэй ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн уулзжээ

Эмч эмнэлгийн ажилчдын цалинг 3.5 саяд хүргэхийг шаардаж, өчигдөр хугацаагүй суулт зарлаж эхэлсэн. Ингэхдээ эмнэлгүүд амбулаторийн  үйлчилгээг бүрэн зогсоож, яаралтай тусламж, болон сэхээн амьдруулах тасгийн эмчилгээ үйлчилгээг таслахгүй үргэлжлүүлэх юм.

Улмаар арваннэгдүгээр сарын 11-нээс 12 -нд шилжих шөнө Сүхбаатарын талбайд суулт хийж буй эрүүл мэндийн салбарынхаа эмч, ажилчдын төлөөлөлтэй  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уулзсан байна. Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, гишүүдтэй өчигдөр уулзаж хэлэлцээрийн ширээнд суух урьдчилсан тохироо хийсэн ба уг саналаа талбайд цугласан салбарынхаа төлөөлөлд танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд цалинг нэмэх тооцоолол судалгааг тасралтгүй хийсэн ба үе шаттайгаар нэмэгдүүлэх бодит тооцооллыг бүх талуудад хүргүүлжээ. Улмаар эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгохоор ажиллаж байгаа аж.