2025.11.11-нээс 2025.11.12-нд шилжих шөнө Төв талбайд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид суулт зарласан билээ.
Тэгвэл энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тэдэнтэй уулзаж цалин нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгохоор төлөвлөөд байгаа юм байна. Улмаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, гишүүдтэй өчигдөр /2025.11.11/ уулзаж хэлэлцээрийн ширээнд суух урьдчилсан тохироо хийсэн ба уг саналаа талбайд цугласан салбарынхаа төлөөлөлд танилцуулсан байна.