Өнгөрсөн есдүгээр сар Хорватын Загреб хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчин Тогтохын Алтжин хүрэл медаль хүртсэн билээ.
Тэгвэл түүний эл амжилтыг нутгийн ах, дүү найз нөхөд "Toyota Harrier" автомашинаар мялаажээ. Тухайлбал, "Захуйн булаг" ХХК-ийн захирал Б.Баясгалан,"Евро Трейвэл" ХХК-ийн Ц.Ганзориг, "Смарт Плас" ХХК-ийн захирал Я.Баасандорж зэрэг найман хүн нэгдэж, тус автомашиныг бэлэглэж байгаа юм байна.