"Physical Asia"-д оролцож буй БНСУ-ын багийн гишүүн Ким Мин Жэ өнгөрсөн зун болсон Өндөр гэгээний Даншиг наадамд зодоглож байжээ

"Physical Asia"-д оролцож буй БНСУ-ын багийн гишүүн Ким Мин Жэ өнгөрсөн зун болсон Өндөр гэгээний Даншиг наадамд зодоглож байжээ

Netflix-ийн “Physical Asia” нэвтрүүлэг цацагдаж, олны анхаарлыг татаж эхэллээ. Одоогийн байдлаар эхний дөрвөн анги цацагдаад байгаа бөгөөд өнөөдөр нэмж хоёр анги шинээр цацагдана.

Энэхүү нэвтрүүлэгт Улсын арслан Б.Орхонбаяр, ОУХМ О.Адьяасүрэн, Холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, ОУХМ Г.Хандсүрэн, МУГЖ Э.Лхагва-Очир нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг оролцож байгаа. Уг шоуг зохион байгуулагч орон болох БНСУ-ын баг ч олны анхаарлыг татаж буй. Тэгвэл энэхүү багийн нэг гишүүн болох ширым бөх буюу Солонгосын үндэсний бөхийн тамирчин Ким Мин Жэ “Монгол бөхтэй барилдаж үзсэн. Үнэхээр хүчтэй юм байна лээ” хэмээн нэвтрүүлгийн үеэр ярьж байсан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн зун болсон  Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн Даншиг наадамд ирж зодоглосон байна.