"Өлгий хүчтэн” дэвжээний тэргүүн Ж.Нурбек Улсын шонхор Р.Омар, Ш.Батырбек зэрэг амжилт гаргасан залуу бөхчүүдээ урамшуулжээ

"Өлгий хүчтэн” дэвжээний тэргүүн Ж.Нурбек Улсын шонхор Р.Омар, Ш.Батырбек зэрэг амжилт гаргасан залуу бөхчүүдээ урамшуулжээ

"Өлгий хүчтэн” дэвжээний тэргүүн Ж.Нурбек үндэсний болон ОУ-ын тэмцээнд амжилт гаргасан нутгийн залуу бөхчүүдээ урамшуулжээ. 

Тодруулбал, өсвөрийн УАШТ-д насны ангилалдаа түрүүлсэн сумын заан Ш.Батырбек, Улсын шонхор Р.Омар болон ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн сумын заан К.Нурлан нарыг тус бүр 1 сая төгрөгөөр шагналаа. Мөн аймгийн начин Н.Амаржаргал, сумын заан С.Нуртилек, Е.Ховыланды, Н.Амартүвшин нарыг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулсан байна. Мөн сумын заан Х.Жардембекийг 300 мянган төгрөг, сумын заан Е.Абылайг 100 мянган төгрөгөөр тус тус шагнасан байна.