Монголын Хөлбөмбөгийн Холбооны тамирчин Ц.Баасанжав нь 2010 оноос хойш хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Одоогоор “FC Улаанбаатар” багт тоглодог тамирчин билээ.
Томоохон олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцож байсан. Харин 2024 онд бэлтгэл хийж байхдаа гэмтэл авсан бөгөөд тэрээр нурууны гэмтлээ эмчлүүлэхээр 2025 оны 10 дугаар сарын 29-нд БНСУ-ыг зорисон билээ. Харин тэрээр өнгөрсөн баасан гарагт хагалгаандаа орж, хагалгаа амжилттай болжээ. Монголын Хөлбөмбөгийн Холбооны тамирчин Ц.Баасанжавын эмчилгээний зардлыг 100 хувь хариуцан эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна.