"IEM Chengdu 2025" тэмцээн өнөөдөр /2025.11.03/ БНХАУ-ын Ченду хотод эхэлнэ. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай IEM Chengdu 2025 тэмцээнд 16 баг оролцож байгаа бөгөөд нэг нь манай улсын The MongolZ баг юм.
Тэгвэл саяхан "The MongolZ" багийн тоглогч Senzu сэлгээний тамирчин болсныг зарлаж, оронд нь Controlez-ыг багтаа нэгтгэсэн. Ийнхүү "The MongolZ" багийн шинэ тоглогч болох Controlez-тэй анхны тоглолт өнөөдөр болох юм. Тэдний эхний тоглолтоо өнөөдөр 15:00 цагт Норвегийн "Heroic" багтай хийнэ.