Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолт өнөөдөр /2025.11.03/ эхэлнэ.
Энэ улиралд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг оролцохоор болжээ. Мөн эрэгтэй баг талбайд хоёр, эмэгтэй баг гурав хүртэлх гадаад тоглогч гаргаж болно гэж дүрэмдээ тусгажээ. “Аса арена”-д нээлтээ хийх болсон лигийн тоглолтын эхний өдөр нийт гурван тоглолт явагдах хуваарьтай байна. Тодруулбал, эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тоглолт болно.
Өнөөдрийн тоглолтын хуваарь:
- 14:30 “Алтайн Барс” – “Энержи” /эр/
- 17:00 “Хашхан Өвөрхангай” vs “Ховд Ижил Алтай” /эм/
- 19:30 “Мегастарс” vs “Натур Бакс” /эр/ багууд өрсөлдөнө.