АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.11.02/ хийсэн мэдээллийнхээ үеэр, Украинд алсын тусгалтай “Tomahawk” пуужин нийлүүлэх талаар "бодохгүй байгаа"-аа илэрхийлжээ.
Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын “Air Force One” онгоцонд явсан сэтгүүлч түүнээс “Та Киевт ийм зэвсэг нийлүүлэх талаар бодож байна уу?” гэсэн асуултад Д.Трамп “Үгүй, үнэндээ үгүй” хэмээн хариулжээ. Өмнө нь CNN агентлаг АНУ болон Европын орнууд дахь эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн, "Пентагон Украинд “Tomahawk” пуужин өгөх боломжийг хүлээн зөвшөөрсөн ч, энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч Д.Трамп гаргах ёстой гэж мэдээлж байсан юм.
Эх сурвалж: BBC