АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цөмийн туршилтыг сэргээхийг зарлав

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цөмийн туршилтыг сэргээхийг зарлав

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн Truth Social цахим хуудастаа "тус улс цөмийн туршилтаа сэргээнэ" гэсэн мэдэгдлийг нийтэлжээ. 

Тэрээр, “бусад улс орнуудын туршилтын хөтөлбөрүүдийн улмаас би Дайны яаманд манай цөмийн зэвсгийн туршилтыг дахин эхлүүлэх үүрэг өглөө. Энэ нь тэгш нөхцөлд явагдана. Энэ үйл явц нэн даруй эхэлнэ. Одоогоор Орос улс хоёрдугаарт, харин Хятад улс нэлээд хоцорч гуравдугаарт байгаа ч, таван жилийн дотор бидэнтэй ижил түвшинд хүрэх болно” гэжээ. Энэхүү мэдэгдэл нь Д.Трамп болон Хятадын удирдагч Ши Жиньпин нарын уулзалт БНСУ-ын Пусан хотод эхлэхийн өмнөхөн ийнхүү гарсан байна.

Эх сурвалж: BBC