Рио Тинто “Чайналко”-той хөрөнгөө солилцох боломжийг судалж байгаа талаар Ройтерс агентлагт мэдээлжээ.
Тодруулбал, Хятадын төрийн өмчит уул уурхайн компани болох Aluminium Corporation of China Limited (Чайналко) өөрийн эзэмшлийн зарим хэсгийг Риогийн хувьцаагаар сольж, компанийн засаглалд учирч байсан бэрхшээлийг зогсоохоор хэлэцэж байна. Энэ солилцоо нь Рио Тинтод хөрөнгийн хуваарилалт, нэгтгэл, худалдан авалтын хэлцлийг хийх боломжийг олгож, хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бий болгох аж.
-“ЧАЙНАЛКО”-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ РИО ТИНТО “ОЮУ ТОЛГОЙ”-Н ЗЭСИЙН УУРХАЙН ХУВЬЦААГААР СОЛИЛЦОЖ МАГАДГҮЙ БАЙНА-
Барууны засгийн газрууд ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадын ноёрхлыг гүйцэхээр зүтгэж байгаа энэ үед Бээжин зэсийн салбараа өргөжүүлэх гэсэн оролдлого нь анхаарал татаж байна. Иймд Рио Тинто Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгж “Чайналко”-той хэлцэл хийхийн тулд 75 хувийг эзэмшиж байгаа Гвиней дахь Симандоу төмрийн хүдрийн төслөөр солилцох сонирхолтой бөгөөд 2016 онд Рио Тинто ёайналког худалдаж авах оролдлого бүтэлгүйтсэн байна. Мөн Монгол дахь Оюутолгойн зэсийн уурхайгаар солилцож магадгүй гэжээ.
Өөр нэг боломжит солилцоонд Риогийн титаны бизнес багтаж магадгүй аж. Гэхдээ "Чайналко" одоогоор хүсэлтэд хариу өгөөгүй байгаа бөгөөд солилцоо хийснээр "Чайналко"-гийн эзэмшиж буй хувь хэмжээг 2-3 нэгж хувиар бууруулж, хамгийн том хувьцаа эзэмшигчийнхээ хэмжээг бууруулахгүйгээр өөрийн хөрөнгийн бүтцийг өөрчлөх боломжтой аж.
-БАРУУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД УГ ХЭЛЭЛЦЭЭГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЭХЭЛЖЭЭ-
Чайналко нь 2008 онд Лондонд бүртгэлтэй салбар болох Rio Tinto Plc-ийн хувьцааны 15 орчим хувийг Канберрагийн ногдуулсан нөхцлөөр худалдаж авсан бөгөөд үүнд зөвшөөрөлгүйгээр хувьцааны хэмжээг нэмэгдүүлэхгүй, ТУЗ-ийн суудалд суух эрхгүй байсан. Уг компанийн нийт компанид эзлэх хувь ойролцоогоор 11% байна. Улмаар 2009 онд дараа "Чайналко" Риогийн 39 тэрбум долларын өрийг бууруулахад туслах 19.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг санал болгосноор уурхайн дэлхийн нийт хувьцааны багахан хувийг эзэмших болсон. Гэвч бусад хувьцаа эзэмшигчид болон зохицуулагчид Хятад улс стратегийн хөрөнгөд ноёрхох асуудалд санаа зовсны улмаас зогсоож, уг хэлцэл хэрэгжээгүй юм. Харин одоо хөрөнгө оруулагчид Рио Тинтог Англи-Австралийн давхар бүртгэлийн бүтцээ цуцлахыг шаардаж, Их Британи, Австралийн хувьцаа эзэмшигчдийн хооронд засаглалын зөрчил үүсгэж, Хятадын компаниудын стратегийн эзэмшилд хязгаарлалт тавьдаг мужуудын компаниудтай нэгдэхэд хүндрэл учруулж байна гэж үзэж байна.
Тэгвэл Гүйцэтгэх захирал Саймон Тротт наймдугаар сарын 25-нд Рио Тинто бүтцээ дөрвөн нэгжээс гурван үндсэн нэгж болгож, ашигтай хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулна гэж хэлсэн. Мөн арванхоёрдугаар сарын 4-нд болох Рио Тинтогийн хөрөнгө оруулагчдын өдрийг угтаж, “Чайналко”-ийн хэлцлийг дахин зохион байгуулах талаар ярилцаж магадгүй байгаа гэнэ. Мөн тэрбээр борат, төмөр, титаны бизнесийг шалгахын зэрэгцээ Серби дэх Жадар литийн төслийн эхний ажлыг түр зогсоох зэрэг нэмэлт өөрчлөлт хийх талаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Reuters