Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ

Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ

Улаанбаатар хотод сурагчдын шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болж байна.

19 дэх удаагийн тэмцээнд 16 орны 677 шатарчин стандарт, блиц, рапид төрлөөр 432 медалийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 500 орчим сурагч оролцож байна. Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчин Олон улсын шатрын холбооны дүрмээр шууд олон улсын цолтой болно. Мөн дараа жилийн тэмцээнд оролцох эрхээ авах аж.