ВИДЕО: Хэргийн газарт баавгайн мөр болон  цусны толбо их байна

ВИДЕО: Хэргийн газарт баавгайн мөр болон цусны толбо их байна

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү баавгай дайрч, улмаар 40 гаруй насны эрэгтэй хүний аминд хүрч, 50 орчим насны эмэгтэйг хүнд гэмтээсэн байна. Амь гарсан иргэний биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Манай сурвалжлах баг хэргийг газар дээр ажиллаж байна. Хэрэг гарсан газрын эргэн тойронд баавгайн мөр болон цусны толбо их хэмжээгээр байна.

ВИДЕО:

Хэрэг явдал гарсан орчимд буй эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Амь хохирогч нь тус газарт нутагладаг зарим айлуудад тусалдаг нэгэн байж. Харин өнгөрсөн шөнийн харамсалтай хэрэг явдлын улмаас түүний биеийн ихэнх хэсгийг баавгай идсэн байхыг олж, илрүүлсэн аж. Тэгвэл хүнд гэмтэл аваад буй эмэгтэй нь толгойн ар тагзын хэсэг маш хүнд гэмтсэний улмаас түүний биеийн байдал нь маш хүнд байгаа" гэлээ.