Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт зэрлэг баавгай айлын гэр рүү дайрч, нэг хүний амь насыг хохироож, нэг хүнийг хүнд гэмтээсэн ноцтой, харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийн газарт манай сурвалжлах баг ажиллаж байгаа юм. Хэргийн газарт баавгай дайрч сүйтгэсэн гэрийг буулгаж, эмхлэх үйл явц яг одоо өрнөж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
ВИДЕО:
Тус хэргийн талаар цагдагийн байгууллагаас "Шалгалтын явцад тухайн газарт мал малладаг эрэгтэй, эмэгтэй 2 иргэнийг гэртээ амарч байхад нь гэрлүү нь баавгай дайрсан. 40 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ баавгайд самардуулсан, 55 настай эрэгтэй баавгайд бариулсны улмаас амь нас хохирсон байна. Эмэгтэйн хувьд баавгайд самардуулаад гэрээс гарч зугтааснаар амьд үлдэж чадсан. Одоо эмнэлгийн байгууллагын тусламжийг авч байгаа. Нас барсан эрэгтэйн цогцсыг гэрээс тодорхой зайд олж тогтоосон. Энэ үйл явдалтай холбоотойгоор бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй. Он гарсаар нийслэлийн байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдэж, тухай бүр арга хэмжээ авч ажилласан. Баавгайг олохоор Нийслэлийн байгаль орчны газар, БЗДЦГ-аас алба хаагчид гарч эрэн хайх ажиллагааг явуулж байна" гэдгийг тодотгосон юм.











