Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна

Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү баавгай дайрч, улмаар 40 гаруй насны эрэгтэй хүний аминд хүрч, 50 орчим насны эмэгтэйг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Амь гарсан иргэний биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Манай сурвалжлах баг хэргийн газар дээр ажиллаж тус хорооны иргэдээс хэрэг явдлын талаар тодрууллаа.

ВИДЕО:

55 настай эмэгтэй худ Ш.Одонтуяа “Маш аюултай үзэгдэл болж байна шүү дээ. Нэг хүн идээд, нөгөөг нь хүнд гэмтээчихсэн байна. Хүн идсэн баавгай дараа нь ахиад хүн рүү дайрахыг үгүйсгэхгүй. Тиймээс хурдан арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энд амьдарч байгаа иргэдээ яагаад хайхардаггүй юм. Амьд үлдсэн байгаа иргэний бие маш хүнд байна гэсэн. Ар дагзны хэсэг болон мөр нь маш хүнд гэмтсэн үхэх сэхэх нь мэдэгдэхгүй байдалтай байна. Нас барсан иргэн тусархуу бидэнд туслаад явдаг байсан. Бидний ах дүүгээс ялгаагүй байсан хүн нэг өглөө сэрээд ирэхэд байхгүй болчихсон болохоор хэцүү байна” гэлээ.