ВИДЕО: Хэрэг гарсан газар өмнө нь гурван удаа баавгай үзэгдсэн ч хамгаалах арга хэмжээ аваагүй байна

ВИДЕО: Хэрэг гарсан газар өмнө нь гурван удаа баавгай үзэгдсэн ч хамгаалах арга хэмжээ аваагүй байна

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн "Бурхантын ам"-нд зэрлэг баавгай айлын гэр рүү дайрч, нэг хүний амь насыг хохироож, нэг хүнийг хүнд гэмтээсэн ноцтой, харамсалтай хэргийн газарт манай сурвалжлах баг ажиллаж байна.

ВИДЕО:

Харин хэргийн газарт баавгай дайрч сүйтгэсэн гэрийг буулгаж, эмхлэх үйл явц яг одоо өрнөж байна. Тухайн хэрэг гарсан Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр орчимд өмнө нь баавгай гурван удаа үзэгдэж, малчдын өтөг бууцаар эргэлдэж байсан ч холбогдох албанаас үргээх зэрэг холбогдох арга хэмжээг аваагүй гэдгийг нутгийн иргэд хэлж байна.