Хойд солонгосын дипломат төлөөлөгчдийн Монголд хийсэн айлчлалын үеэр хэлмэрч нь БНСУ-ын элчин сайдын яамаар дамжин, оргосон гэж мэдээлжээ

Хойд солонгосын дипломат төлөөлөгчдийн Монголд хийсэн айлчлалын үеэр хэлмэрч нь БНСУ-ын элчин сайдын яамаар дамжин, оргосон гэж мэдээлжээ

Монгол Улсад суугаа Өмнөд солонгосын /БНСУ/-ын Элчин сайдын яамаар дамжуулан Хойд солонгосын /БНАСАУ/-ын томоохон албан тушаалтан оргосон талаар Японы хэвлэлүүдэд мэдээлжээ.

Тодруулбал, Киодо агентлагийн энэ сарын 25 /2025.10.25/-ны өдөр мэдээлэлд, Нийгмийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Тэ Хён Чол тэргүүтэй Хойд солонгосын төлөөлөгчид наймдугаар сар /2025.08/-ын сүүлчээр Улаанбаатарт айлчлах үеэр БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжин Хойд Солонгосын улс төрийн хэлмэрч иргэн оргосон байна.

Оргосон этгээдийн харьяалал, албан тушаал тодорхойгүй хэвээр байгаа ч Хойд солонгосын эрх баригчид иргэдийнхээ гадаадад зорчихыг хатуу хориглодог тул тэрээр нийгэмд тодорхой байр суурь, албан тушаалтай байсан бололтой гэж тус агентлаг тайлбарлажээ.

Мөн Хойд солонгосын хэлмэрч оргосны дараа БНАСАУ Монгол Улсад суугаа Элчин сайдаа сольсон гэх мэдээлэл байна. Энэ талаар "Монголд суугаа БНАСАУ-ын Элчин сайд энэ үйл явдалд шууд холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа ч түүнд хариуцлага тооцсон байх магадлалтай байна" гэжээ. Мөн монголд хийсэн уг айлчлалын талаар БНАСАУ-ын хэвлэлүүд огт мэдээлээгүй байна. Сонирхуулахад,  2016 онд Их Британид Хойд Солонгосын Элчин сайдаар ажиллаж байсан хууль тогтоогч асан Тэ Ён Хо, Куба дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны улс төрийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан Ри Ил Гю нар 2023 онд Өмнөд солонгос руу оргосон байдаг байна. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Эх сурвалж: Chosun TV




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө