“ApplePay” хакердуулаагүй, иргэд картаа найдваргүй цахим сайтад холбосонтой холбоотой гэж ХХБ-наас мэдэгдлээ

“ApplePay” хакердуулаагүй, иргэд картаа найдваргүй цахим сайтад холбосонтой холбоотой гэж ХХБ-наас мэдэгдлээ

Худалдаа хөгжлийн банкны дансаа “Apple pay”-тэй холбосон хэрэглэгчдийн данснаас их хэмжээний мөнгө гуйвуулга гарсан талаар иргэд цахим хуудсаар дамжуулан мэдээлээд байсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ХХБ-наас мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, ApplePay үйлчилгээ хакердуулаагүй бөгөөд үүсээд буй нөхцөл байдал нь харилцагч өөрийн виртуал картаа зарим нэг найдваргүй цахим худалдааны сайтад холбосон байсантай холбоотойгоор бий болсон гэж Худалдаа хөгжлийн банкнаас мэдэгдлээ. Мөн хэрэглэгчдийг ямар нэг цахим худалдааны сайтад ХХБ-ны аль нэг картаа холбосон картын 16 оронтой дугаараа бүртгүүлсэн бол холболтоос салгахыг анхааруулсан байна.




Өнөөдөр луу өдөр

8 цагийн өмнө