The MongolZ "IEM Chengdu 2025" тэмцээнд Controlez буюу Б.Өнөдэлгэрийг түр орлон тоглогчоор оролцуулахаар болжээ

The MongolZ "IEM Chengdu 2025" тэмцээнд Controlez буюу Б.Өнөдэлгэрийг түр орлон тоглогчоор оролцуулахаар болжээ

The MongolZ багийн тоглогч Senzu албан ёсоор “Inactive” статуст шилжиж буйг мэдэгдсэн. Тэгвэл IEM Chengdu 2025 тэмцээнд Controlez-ийг stand-in (түр орлон тоглогч) тоглогчоор оролцуулахаар болсон талаараа мэдэгдэв. 

Тодруулбал, түүнийг Баасанжаргал овогтой Өнөдэлгэр гэдэг бөгөөд 28 настай. Тэрбээр 2017 онд “The MongolZ” багт тоглож байсан хуучны тоглогч юм. Тэрбээр “Awper” буюу “910”-ын байрлал дээр тоглодог бөгөөд багийн хоёр дахь “awper”-аар тоглох болов уу гэсэн таамгийг аналистуудын зүгээс дэвшүүлээд байна. “Controlez” нь хамгийн сүүлд “Chinggis Warriors” багт тоглож байсан ба тэд Азийн чансааны 6-т бичигддэг байсан юм. Гэхдээ тэрбээр албан ёсоор “The MongolZ”-ын тоглогч болоогүй бөгөөд түр орлон тоглогчийн гэрээтэйгээр тоглуулах аж.