Италид болох өвлийн Паралимпийн наадамд Орос, Беларусийн тамирчид оролцох боломжгүй гэж мэдэгджээ. Учир нь Олон улсын паралимпийн хороо өмнө нь эдгээр орнуудад тавьсан хязгаарлалтыг цуцалсан хэдий ч, наадмын спортын төрлүүдийн удирдлага тус хорооны мэдэлд биш байдагтай холбоотой аж.
Тодруулбал, өвлийн Паралимпийн зургаан спортын төрөл цанын спорт ба сноуборд, биатлон, кёрлинг, мөсний хоккей зэрэг нь тус бүрийн салбар спортын олон улсын холбоодын хариуцлагад байдаг аж. Эдгээрээс цанын спорт, сноуборд, биатлон хариуцдаг гурван холбоо орос, беларусийн тамирчдыг олимпийн шалгаруулалтад оролцуулахыг зөвшөөрөөгүй байна. Харин мөсний хоккей хариуцдаг холбоо зөвшөөрөл олгосон ч, хэт оройтож сонгон шалгаруулалт аль хэдийн дууссан байжээ. Ингэснээр “энэ хоёр улсаас нэг ч тамирчин 2026 оны өвлийн Паралимпийн наадамд оролцох магадлал бараг байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC