ОХУ-ын шүүхээс "хилээр хууль бусаар нэвтэрсэн" хэргээр буруутай гэж тогтоогдсон Францын дугуйчин Софиан Сехили Оросоос гарч, Тайландаар дамжин эх орондоо ирсэн гэж РИА Новости өмгөөлөгчдөөсөө иш татан мэдээлжээ.
Тэрээр Евразийг дугуйгаар хамгийн богино хугацаанд туулсан хүн болох зорилготой аялж байсан бөгөөд аяллынхаа төгсгөлд Орос, Хятадын хилийн зурваст саатуулагдсан байдаг. Учир нь хил дээр ажиллаж байсан Оросын хилийн албаныхан түүнийг нэвтрүүлэхээс татгалзсаны дараа Сехили хил даван гарахыг оролдсон гэж үзэж, түүнийг баривчилсан гэдэг. Харин ОХУ-ын шүүх түүнд 50 мянган рублийн торгууль ногдуулсан боловчСофиан Сехили Оросын шоронд бараг нэг сар хагасын хугацаанд цагдан хоригдсон тул ялаас чөлөөлөгдсөн аж.
Эх сурвалж: BBC