ВИДЕО: Хүнд даацын автомашин жолоодож яваад осол гаргасан Энэтхэг эрийн улмаас гурван хүн нас баржээ

ВИДЕО: Хүнд даацын автомашин жолоодож яваад осол гаргасан Энэтхэг эрийн улмаас гурван хүн нас баржээ

АНУ-д амьдардаг 21 настай, Энэтхэг гаралтай нэгэн эрийг Калифорни мужид үйлдсэн осолд буруутгаж байна. Учир нь тэрээр өчигдөр /2025.10.23/ хүнд даацын автомашин жолоодож явахдаа олон автомашинтай мөргөлдөж, үүний улмаас гурван хүн нас барж, цөөнгүй хүн гэмтжээ. 

ВИДЕО: 

Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, "21 настай, Энэтхэг эр 2022 онд АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн. Түүнд мэргэжлийн буюу арилжааны зориулалттай тээврийн хэрэгсэл жолоодох тусгай үнэмлэх олгосон нь батлагдсан. Ийм үнэмлэхүүдийг хууль бусаар олгогдсон байж болзошгүй хэмээн шалгалт хийж байна” гэж мэдэгджээ.

Дүрс бичлэгээс харахад, Энэтхэг эрийн жолоодож явсан хүн даацын автомашин урдаа явсан тээврийн хэрэгслийг шууд мөргөж, үүний дараа түүний тээврийн хэрэгслийн тоормос ажиллаагүйн улмаас олон автомашиныг мөргөсөн байна. Иймд шинжилгээчид түүнийг согтууруулах эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн байна.