Шатахуун түгээх станцууд дээр автомашиндаа бензин авах гэсэн иргэд урт дараалал үүсээд буй. Ийнхүү автомашины банкаа дүүртэл хийж буй иргэдийн хэрэглээ дотоодод шатахууны хомсдолыг үүсгэх эрсдэлийг бий болгож байна гэдгийг албаны хүмүүс хэлж буй.
Учир нь ОХУ-аас авч буй шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа ч, шатахуун борлуулах цэгүүд иргэдийн урт дарааллын улмаас татан авалтын ачааллаа даахгүй байгаа юм. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн X хуудастаа "өнөөдөр шатахууны нийлүүлэлт хэвийн болох төлөвтэй байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр, "130 вагон АИ-92 ОХУ-аас ачигдсан цуваад ирж байгаа. Өнөөдөр 62 вагон нь манай хилээр орж ирэх хувиартай байна. 4000 гаруй тонн гэсэн үг. Улаанбаатарын ердийн өдрийн хэрэглээ дунджаар 1000 орчим тонн байдаг. 4 дахин их хангалт гэсэн үг. Оройдоо асуудал намжих байх гэж харж байна" гэжээ.
130 вагон АИ-92 ОХУ-аас ачигдсан цуваад ирж байгаа. Өнөөдөр 62 вагон нь манай хилээр орж ирэх хувиартай байна.
— Гонгорын Дамдинням (@Daimka07) October 24, 2025
4000 гаруй тонн гэсэн үг. Улаанбаатарын ердийн өдрийн хэрэглээ дунджаар 1000 орчим тонн байдаг. 4 дахин их хангалт гэсэн үг.
Оройдоо асуудал намжих байх гэж харж…